Ads 468x60px

2013-06-28

ЗӨВЛӨМЖ



СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ХҮРГҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хуулийн хоногууд болон тендер шалгаруулалтын журмуудыг зарим сум, байгууллагууд худалдан авах ажиллагааг  зохион байгуулахдаа буруу сонгосонтой холбоотой гомдол гарч байгаа тул дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

ТБОНӨХБАҮХТухай хуулийн доорх заалтуудыг мөрдөж тендер шалгаруулалт зохион байгуулна уу.

      1. Нээлттэй тендер шалгаруулалт
  • 17.1.Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана. Дээрх заалтийн дагуу үнэлгээний хороо нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах бол аймгийн Худалдан авах ажилгааны газарт хандан www.e-procurement.mn вэб хуудсанд заавал мэдээлүүлэх шаардлагатай.
  • 24.3.Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно.
      2. Харьцуулалтын арга
  • 33.1.Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг нь энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс хэтрээгүй тохиолдолд харьцуулалтын аргыг хэрэглэж болно. /Дээрх заалтанд зөвлөх үйлчилгээ хамаарахгүй. 8.1.1-д заасан босго үнийг хавсаргав./
  • 33.3.Энэ хуулийн 33.2.1-д заасан үнийн санал ирүүлэх хугацааг урилга илгээсэн өдрөөс хойш ажлын 5-аас доошгүй хоногоор тогтооно.
      3. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах
  • 36.6.Дэлгэрэнгүй жагсаалтад санал ирүүлэх хугацааг ажлын 7-оос доошгүй өдрөөр тогтооно.
  • 36.10.Санал ирүүлэх хугацаа нь 60 хоногоос дээшгүй байх боловч хуулийн этгээдийн хувьд 30-аас дээш, хувь хүний хувьд 7-оос дээш хоногоор тогтоож саналын урилгад тодорхой заана.
  • 39.15.Бага үнийн аргыг хэрэглэх тохиолдолд санал ирүүлэх хугацааг ажлын 5 ба түүнээс дээш өдрөөр тогтооно.

0 comments:

Post a Comment