Ads 468x60px

Featured Posts

2014-02-19

Зарлал



Сүхбаатар аймгийн 2014 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний тодорхой хувийг Засгийн газрын цахим худалдан авалтын системийг ашиглан цахимаар явуулах болсонтой холбогдуулан тендерт оролцогч нарт цахим худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох, бүртгүүлэх талаархи сургалтыг 7 хоног бүрийн 4 дэх, 5 дах өдрүүдийн 15,00 цагаас тогтмол явуулах тул ААН, компаниуд өргөнөөр оролцоно уу.

Харилцах утас: 96510404
Худалдан авах ажиллагааны алба

2014-01-28

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2014-01-28
         1. Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь Нисэх буудлын граж, агуулах, лабораторын байр, уурийн зуухны барилгын зураг төсөл, төсөв боловсруулах -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

         2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Нисэх буудлын граж, агуулах, лабораторын байр, уурийн зуухны барилгын зураг төсөл, төсөв боловсруулах ажил
болно.

         3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

         4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 1-р сарын 28 ний 09:30-05:00 хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 2-р сарын 5 -ний дотор ирүүлнэ үү.

Сүхбаатар аймаг Засаг даргын тамгын газар Худалдан авах ажиллагааны алба Утас: 70518123 Мэргэжилтэн А. Эрдэнэ 99059870 Э. Уранчимэг 99037899