Ads 468x60px

2013-06-28

Худалдан авах ажиллагааны тайлан



СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТУХАЙ ТАЙЛАН
2013.06.12
Нэг. Ерөнхий зүйл
            1.1 Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар нь 2013 онд улсын төсвийн хөрөнгөөр 18 нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээг орон нутгийн хөрөнгөөр 23 нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авахаар төлөвлөгөөндөө тусгасан.
Өнөөдрийн байдлаар  улсын төсөвийн хөрөнгө оруулалттай 7 нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээг орон нутгийн хөрөнгөөр 17 нэр, төрлийн бараа, ажил, үйлчилгээ нийтдээ 24 нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендерийг тус тус зарлаад тендер шалгаруулалтыг явуулж байна. Энэ нь төлөвлөгөөнд тусгагдсан нийт худалдан авалтын 58,5 хувь болж байна.
Үүнээс: 10 нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээний тендерийн гүйцэтгэгчийг тодруулсан. Үүний 3-н нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээ нь  улсын төсөвийн хөрөнгө оруулалтаар үлдсэн 7  нэр төрлийн бараа ажил үйлчилгээ нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэж байна.
Тендерийн үнэлгээний шатандаа явж байгаа 5 нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээ, Тендерийг хүлээж авах хугацаа болоогүй 8 нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээний, Хүчингүй болсон 1 тендер байна.
1.2  Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй 4 нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан. Тухайн ажил, үйлчилгээг нэрлэвэл:
·         Боловсрол хороолол нэртэй сургууль, цэцэрлэг, номын сан, багш хөгжлийн төв, 250 айлын хувийн орон сууц зэрэг айл өрх боловсролын бүх үйлчилгээг хангасан шинэ хороололыг байгуулж байгаатай холбоотойгоор тус хороололыг 2-р тойргын засмал зам, 3-р тойргийн засмал замуудтай холбосон шинэ зам тавих зураг төсвийн ажил шинээр гарч ирсэн мөн Баруун-Уртын төвөөс урд сумдуудруу гарах чонотой хөшөө хүртлэх засмал зам барих зураг төсвийн ажил шинээр гарсан. Тендерийн нэр “Баруун-Урт сумын 0.6 км, 0.7 км хатуу хучилттай авто замын зураг төсөв” боловсруулах зөвлөх үйлчилгээ, төсөвт өртөг 7.931.686 төгрөг, 2013.06.10-нд ЭЙЧ АЙ БИ ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон гүйцэтгэлийн шатандаа явж байгаа.
·         Шинээр Канад технологийн дагуу барьсан 2 давхар хувийн эзэмшлийн хаус хороололын гадна талаар хороололын өнгө үзэмж орчинд нийцсэн хашаа барих ажил шинээр бий болсон. Тендерийн нэр “Канад хороололын гадна хашааны ажил”, төсөвт өртөг 72.000.000 төгрөг, 2013.06.14-нд Наран булгын дэрс ХХК-д гэрээ байгуулах эрхийг олгосон гүйцэтгэлийн шатандаа явж байгаа.
·         Бага дөрвөлж хороолол сууршилын бүс шинээр байгуулагдаж тухайн хороололын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах шаардлага гарсан тул шинээр зарласан ажил тендерийн нэр “Бага дөрвөлж хороололын ЦДАШ-н ажил”, төсөвт өртөг 70.000.000 төгрөг, 2013.05.23-нд ДБЭХС ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон гүйцэтгэлийн шатандаа  явж байгаа
·         Шинээр байгуулагдсан жишиг хороололыг бага дөрвөлж толгойг сэтэлж 3-р тойргын засмал замтай холбох аймгийн төврүү ирж буцахад дөт замыг байгуулах шаардлагаар гарсан ажил тендерийн нэр “Баруун-Урт сумын шинэ жишиг хороололыг  холбох зам барилгын ажил”, төсөвт өртөг 70.000.000 төгрөг, 2013.06.19-нд Талын зам ТӨХК-д гэрээ байгуулах эрх олгосон гүйцэтгэлийн шатандаа явж байгаа
Энэ нь аймаг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажлын явцад шинээр хийгдэх зайлшгүй шаардлагатай ажлууд тул зарлан гүйцэтгэгчийг тодруулсан.
1.3 Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 17 нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээний тендерийг зарлаагүй байгаа бөгөөд үүний зарим хэсэг нь зарлагдах хугацаа хараахан болоогүй мөн санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй байгаа болно.
1.4 Гүйцэтгэгч нь тодорсон 10 нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээний тендер болон үнэлгээний шатандаа явж буй 4 нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг тодруулах тендерийг тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан үнэлгээг хийсэн. 
1.5 Худалдан авах ажиллагааны явцад ямар нэгэн зөрчил гараагүй.
1.6 Худалдан авах ажиллагааны талаар гарсан гомдол байхгүй
             
            Хоёр. Харьяа байгууллагуудын худалдан авах ажиллагааны талаар
            2.1 Орон нутгийн өмчийн алба нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу 2013 оны эхний хагас жилд 25,0 сая төгрөгний албан хэрэгцээний авто машин худалдан авах тендерийг ТШО журмыг ашиглан харьцуулалтаар зарлаж 3 компанид үний санал явуулсан боловч “Вагнер Ази автомотив” ХХКомпани Lincoln маркийн машин санал болгосон боловч тухайн машин захиалагчийн тавьсан шаардлагад нийцээгүй тул тухайн тендерийг хүчингүй болгож “Цэлмэг туяа ХХК”-тай гэрээ шууд байгуулсан.
          Хөдөлмөрийн хэлтэс нь 25,0 сая төгрөгний  албан хэрэгцээний авто машин худалдан авах тендерийг ТШО журмыг ашиглан харьцуулалтаар зарлаж Монгол Хьюндай автомотив, Хурд интернейшнл ХХК, Альфа моторс ХХКомпаниудад үний санал явуулсан боловч тухайн компаниуд үнийн санал ирүүлээгүй тул ТБОНӨХБАҮХАТ хуулийн 33,4 заасны дагуу Хавиргын ундрага ХХК-тай гэрээ шууд байгуулан STAREX маркийн машин худалдан авсан.
           
 Уулбаян сумын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хагас жилийн тайлан Үүнд:

  • Сумын төвд шинээр суурьшлын бүс жишиг хороолол шинээр барьж байгаатай холбоотой ЦДАШ 04/10 кВ-ын дэд станц барих 63,650,0 мянган төгрөгний төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийг 2013.05.25-нд ТШО журамын дагуу харьцуулалтын аргаар зарлан доорх 3 компанид урилга илгээсэн. Сүхбаатар эрчим ХХК, Зотол эрчим ХХК, Дөрвөлж ОНӨҮГ тухайн команиудаас Зотол эрчим ХХК ганцаараа үнийн санал ирүүлсэн тул гэрээ байгуулах эрхийг 2013.07.01-нд олгосон.
  • Сумын төвийн Баясгалан толгойд нийтийн хамарсан ажлын хүрээнд 500 ш мод тарьж ургуулж байгаа бөгөөд үүнийг хамгаалах 400 м хайсан хашаа барих 10,0 сая төгрөгний төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгүүлэхээр Халх хошуу ХХК-тай гэрээ байгуулсан.
  • Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах 20,0 сая төгрөгний төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг ЗҮГС журмын дагуу явуулж Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК-д гэрээ байгуулах эрхийг 2013.06.10-нд олгосон.

Баруун-Урт сумын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хагас жилийн тайлан Үүнд:
·     Нийтийн орон сууцанд 100 ш зөөврийн хогийн сав нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох 11.245.0 мянган төгрөгний төсөвт өртөг бүхий тендерийг 2013.03.11-нд ТШО журмын дагуу харьцуулалтын аргаар зарлан компаниудад үнийн санал явуулснаас Сүхбаатар тохижилт үйлчилгээ  ОНӨҮГ шалгарч 2013.03.22-нд гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд 2013.04.01-нд гэрээг дүгнэж дуусгасан.

Халзан сумын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хагас жилийн тайлан Үүнд:

  • Шинэ суурьшлын хашаа хийх 75,0 сая төгрөгний төсөвт өртөгтэй ажлын тендерт Хөсөө нөхөрлөл ХХК шалгарсан бөгөөд 2013.04.30-нд гэрээ байгуулах эрх олгосон  ажлын явц 80% байна.
  • Гэр хорооллын эрчим хүчний хүчдэлийг нэмэгдүүлэх под станц барих 12,0 сая төгрөгний төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн гүйцэтгэгчээр Эрчим ХХК шалгарсан. Гэрээ байгуулах эрхийг 2013.05.28-нд олгосон.
  • Шинэ суурьшлын бүсийн гүйдэг хаалга хийх 13,5 сая төгрөгний төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчээр Хар чоно ХХК шалгарсан. Гэрээ байгуулах эрхийг 2013.05.28-нд олгосон. Ажлын явц 50% байна. 
  •  Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөв хийлгэх 12,0 сая төгрөгний төсөвт өртөг бүхий зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр Хот айл ХХК шалгарсан. Гэрээ байгуулах эрхийг 2013.05.30-нд олгосон. 
  •  Сумын төвийн авто замын зураг төсөв хийлгэх 3,0 сая төгрөгний төсөвт өртөг бүхий зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр Эйч Ай Би ХХК шалгарсан. Гэрээ байгуулах эрхийг 2013.04.20-нд олгосон. 
  •  Хог зөөврийн зориулалттай машин авах 16,0 сая төгрөгний төсөвт өртөг бүхий тендерийн гүйцэтгэгчээр Оточ оргил ХХК шалгарсан. Гэрээ байгуулах эрхийг 2013.06.05-нд олгосон. 
  •  Сумын төвийн хогийн цэгийг хашаажуулах 3,0 сая төгрөгний төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгүүлэхээр Ээлтэй зам ХХК-тай гэрээ байгуулсан. 2013.06.05-нд ажлыг 100% гүйцэтгэж гэрээг дүгнэсэн.

            2.2 Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба, Тогтвортой амжиргаа-2 төслийн байгууллагатай хамтран А3 сертификат олгох сургалтыг 2013 оны 6-р сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү сургалтанд аймгийн төвөөс төрийн байгууллагын 20 хүн, хувийн хэвшлийн 20 хүн, сумдаас төрийн байгууллагын 5 хүн, хувийн хэвшлийн 5 хүнийг тус тус хамруулсан.


ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

0 comments:

Post a Comment