Ads 468x60px

2014-01-19

Хэлэлцүүлэг боллоо

Аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 2013 оны авлигаас  урдьчилан сэргийлэх талаар явуулсан ажлын тайланг мэдээлж, 2014 оны төлөвлөгөөнд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, "Авилга, ашиг сонирхолын зөрлийн тухай ерөнхий ойлголт", "Хувийн ашиг сонирхол ба хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрдүүлэх арга зүй" гэсэн сэдвээр аймгийн ИТХурал, Засаг даргын Тамгын газраас мэдээлэл өгч хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт аймаг, сумдын ИХНарийн бичгийн дарга нар албан байгууллагуудын авилгын асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтангууд  оролцсон. Хэлэлцүүлэгт хөндөгдсөн асуудлуудыг дурдвал:
  • Авилгын эсрэг соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
  • Төрийн хяналтын үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах
  • Төрийн байгууллагын хүний нөөцийн ил тод байдлыг хангах, олон нийтийг танилцах боломжоор хангах
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах 
  • Ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх
  • Иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх
  • Албан хаагчдын шударга байдал ба түүнийг нэмэгдүүлэх