Ads 468x60px

2013-12-05

Тендерт оролцогчдод өгөх зөвлөгөө сургалтыг зохион байгууллаа.


Тендерт оролцогчдод өгөх зөвлөгөө сургалтыг зохион байгууллаа.
                                                                                                                        2013.11.18
Худалдаа аж үйлдвэрийн тэнхим болон Мерси кор төсөл хэрэгжүүлэгч газраас “Тендерт оролцогчдод өгөх зөвлөгөө арга зүй”-н талаарх 5 цагийн сургалт зөвлөгөөг 2013.11.16-нд зохион байгуулсан.
ХАҮТ нь тендерт оролцох боломжтой Хувийн хэвшлийн байгууллагуудад 11 сарын 14-15-нд зарыг биечлэн хүргэсэн нь сургалтанд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлсэн.
Тус сургалтанд 21 хувийн хэвшлийн төлөөлөл оролцон мэдээлэл авч, санал бодлоо солилцсон.
Худалдан авах ажиллагааны алба нь Тендерт оролцогчдын гаргадаг нийтлэг алдаа болон анхаарах зүйлсийн талаар 1 цагийн персентэшн бэлдэж зөвлөгөө өгч харилцан ярилцсан.
 
Хувийн хэвшилийхэн доорх асуудлуудыг илүү сонирхон асууж байлаа:
  • ТБОНӨХБАҮХАТХуулийн дагуу тендерт оролцогч компаниуд бид чадварынхаа талаар мэдээллээ танай албанд хэрхэн өгөх вэ?

-     Хуулийн 51 дүгээр зүйл болох бүртгэлийн тогтолцоонд хуулийн этгээд, хувь хүн бүртгүүлэх хүсэлтээ үйл ажиллагааны чиглэл, чадвар, туршлагын талаархи мэдээллийн хамт өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хэдийд ч гаргаж өгч болно. Ингэснээр захиалагчийг мэдээллээр хангах давуу талтай байдаг. 

  • Тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй бол тендерт шалгарахгүй гэсэн үг үү?
-  Тусгай зөвшөөрөлтэй компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан оролцож болно. Хамгийн гол нь тусгай зөвшөөрлийн чинь хугацаа нь дуусаагүй байх хэрэгтэй. Мөн гэрээний хийх ёстой ажил, үнийн дүн г.м зүйлүүд нь хүчин төгөлдөр байх хэрэгтэй. 
  •  ШӨХТГазарт ямар тохиолдолд гомдол гаргах вэ?
-  Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон ШӨХТгазар зөвхөн гэрээ байгуулах эрх олгохоос өмнө гаргасан гомдолыг хянан хэлэлцэж гомдолыг хүлээн авсанаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба эцсийн шийдвэр болно.
  • Өмнө хийж гүйцэтгэсэн ажил болон мэргэжлийн зэргийн үнэмлэх, дипломыг заавал наториатоор баталгаажуулсан байх шаардлагатай юу?
-    Захиалагч тендерийн баримт бичигтээ шаардлагатай гэж үзсэн бол заавал наториатоор баталгаажуулна. Ер нь компаниуд тендерийн баримт бичгээ сайн судлаж нягталж бичиг баримтаа бүрдүүлэх хэрэгтэй. Тендерийн баримт бичгийн бүх л зүйлс бичиг баримтыг баримттай нотолгоотой ирвэл шалгарах магадлал чинь өндөр болно гэсэн үг юм.
  • Төсөвт өртөгийн 5%-иас хэтрэх гэсэн ойлголтыг дахин сайн тайлбарлаж өгнө үү?
-  Захиалагч тендер шалгаруулалт явуулахаасаа өмнө хяналтын төсөв хийлгэдэг. Энэ нь тухайн тендерийн төсөв гэсэн үг. ТБОНӨХБАҮХАТХуулийн 30.1.3-т зааснаар хяналтын төсөвийн 5%-иас хэтрэх юм бол шууд тухайн тендерээс татгалзана.
-    
5%-д багтвал хяналтын төсөвт багтаах зорилгоор хэлэлцээр хийж болно гэсэн заалт байдаг.
  •  Гүйцэтгэлийн баталгааг хэзээ гаргаж өгөх вэ?
-    Гүйцэтгэлийн баталгаа нь 150,0 сая төгрөгийн төсөвт өртөгөөс дээш, 100,0 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа болон зөвлөх үйлчилгээнд банкны баталгаа болон засгийн газрын бонд, ЗГ-аас зөвшөөрсөн үнэт цаасыг хэлнэ.
-   Баталгааг гэрээ байгуулах эрх олгохдоо захиалагч хугацааг нь зааж өгсөн байдаг. Хүчингүй болох хугацаа нь ажил дуустал байна.
 
       ТАЙЛАН БИЧСЭН ХААА-НЫ МЭРГЭЖИЛТЭН, 
СУРГАГЧ БАГШ: Э. УРАНЧИМЭГ

0 comments:

Post a Comment