Ads 468x60px

2013-07-15

Зөвлөх үйлчилгээний зарлал


1.       Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар нь Баруун-Урт сумын 3-р бүрэн дунд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн ажлын зураг төсөл боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.       Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Баруун-Урт сумын 3-р бүрэн дунд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн ажлын зураг төсөл боловсруулах болно.

Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь дараах баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ үү.
Үүнд:

  • Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, дээрх зураг төслийг боловсруулахад шаардагдах барилга байгууламжийн зураг төсөл зохиох тусгай зөвшөөрлийн хуулбар,
  • Сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл,
  • Зөвлөх хуулийнэтгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл (голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар),
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл (Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 оны санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын байгууллагын болон татварын байгууллагын тодорхойлолт) болно.

 3.       Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.


4.       Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2013 оны 7 дугаар сар 18-ний  09:00-18:00 хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2013 оны 7 дугаар сар 25–ний дотор ирүүлнэ үү.


Сүхбаатар аймаг  Худалдан авах ажиллагааны алба    
/Баруун-Урт сум 7-р баг нутгийн удирдлагын ордон  3 давхарт 306 тоот өрөө.
Ч.Батболд 98870405, Э.Уранчимэг 99037899, А. Эрдэнэ 99059870/