Ads 468x60px

2013-08-27

ТЕНДЕРИЙН УРИЛГА

тендер зарлах өдөр: 2013-08-27
Тендер шалгаруулалтын нэр: Сүхбаатар аймгийн сумдын Засаг даргын тамгын газарт албан ажлын авто машин авах
Тендер шалгаруулалтын дугаар: 2013/-77

         Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Сүхбаатар аймгийн сумдын Засаг даргын тамгын газарт албан ажлын авто машин-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг ) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют )-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2013 оны 9-р сарын 27 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 9-р сарын 27 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сүхбаатар аймаг 
Худалдан авах ажиллагааны алба 
Мэргэжилтэн: Ч. Батболд 98136522  А. Эрдэнэ 99059870 Э. Уранчимэг 99037899

2013-07-23

ТЕНДЕРИЙН УРИЛГА



Огноо : 2013.07.24
Тендер шалгаруулалтын нэр: Мөнххаан сумын 150 хүүхдийн
цэцэрлэгийн барилга угсралтын ажил 
Тендер шалгаруулалтын дугаар: /2013/-70


Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Мөнххаан сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил –ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт үнийн дүнгийн 2%-тай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 8 дугаар сар 23, 15:00 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 8 дугаар сар 23-ны өдрийн, 15:30 нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх /орон нутгийн/ тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сүхбаатар аймаг,  Баруун-Урт сум, 7-р баг, Нутгийн удирдлагын ордон,
 3 давхарт 306 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны алба
Ч.Батболд 98870405, Э.Уранчимэг 99037899, А. Эрдэнэ 99059870


ТЕНДЕРИЙН УРИЛГА




Огноо : 2013.07.24
Тендер шалгаруулалтын нэр: Боловсрол хотхоны гадна дулаан, ус хангамж,
ариутгал татуургын шугам сүлжээний угсралтын ажил 
Тендер шалгаруулалтын дугаар: /2013/-69


Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баруун-Урт сумын Боловсрол хотхоны гадна дулаан, усан хангамж, ариутгал татуургын шугам сүлжээний угсралтын ажил –ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200.000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерийн хамт үнийн дүнгийн 2%-тай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 8 дугаар сар 23, 10:00 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 8 дугаар сар 23-ны өдрийн, 10:30 нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх /орон нутгийн/ тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сүхбаатар аймаг,  Баруун-Урт сум, 7-р баг, Нутгийн удирдлагын ордон,
 3 давхарт 306 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны алба
Ч.Батболд 98870405, Э.Уранчимэг 99037899, А. Эрдэнэ 99059870

2013-07-15

Зөвлөх үйлчилгээний зарлал


1.       Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар нь Баруун-Урт сумын 3-р бүрэн дунд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн ажлын зураг төсөл боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.       Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Баруун-Урт сумын 3-р бүрэн дунд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн ажлын зураг төсөл боловсруулах болно.

Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь дараах баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ үү.
Үүнд:

  • Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, дээрх зураг төслийг боловсруулахад шаардагдах барилга байгууламжийн зураг төсөл зохиох тусгай зөвшөөрлийн хуулбар,
  • Сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл,
  • Зөвлөх хуулийнэтгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл (голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар),
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл (Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 оны санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын байгууллагын болон татварын байгууллагын тодорхойлолт) болно.

 3.       Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.


4.       Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2013 оны 7 дугаар сар 18-ний  09:00-18:00 хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2013 оны 7 дугаар сар 25–ний дотор ирүүлнэ үү.


Сүхбаатар аймаг  Худалдан авах ажиллагааны алба    
/Баруун-Урт сум 7-р баг нутгийн удирдлагын ордон  3 давхарт 306 тоот өрөө.
Ч.Батболд 98870405, Э.Уранчимэг 99037899, А. Эрдэнэ 99059870/

2013-06-28

ЗӨВЛӨМЖ



СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ХҮРГҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хуулийн хоногууд болон тендер шалгаруулалтын журмуудыг зарим сум, байгууллагууд худалдан авах ажиллагааг  зохион байгуулахдаа буруу сонгосонтой холбоотой гомдол гарч байгаа тул дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

ТБОНӨХБАҮХТухай хуулийн доорх заалтуудыг мөрдөж тендер шалгаруулалт зохион байгуулна уу.

      1. Нээлттэй тендер шалгаруулалт
  • 17.1.Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана. Дээрх заалтийн дагуу үнэлгээний хороо нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах бол аймгийн Худалдан авах ажилгааны газарт хандан www.e-procurement.mn вэб хуудсанд заавал мэдээлүүлэх шаардлагатай.
  • 24.3.Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно.
      2. Харьцуулалтын арга
  • 33.1.Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг нь энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс хэтрээгүй тохиолдолд харьцуулалтын аргыг хэрэглэж болно. /Дээрх заалтанд зөвлөх үйлчилгээ хамаарахгүй. 8.1.1-д заасан босго үнийг хавсаргав./
  • 33.3.Энэ хуулийн 33.2.1-д заасан үнийн санал ирүүлэх хугацааг урилга илгээсэн өдрөөс хойш ажлын 5-аас доошгүй хоногоор тогтооно.
      3. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах
  • 36.6.Дэлгэрэнгүй жагсаалтад санал ирүүлэх хугацааг ажлын 7-оос доошгүй өдрөөр тогтооно.
  • 36.10.Санал ирүүлэх хугацаа нь 60 хоногоос дээшгүй байх боловч хуулийн этгээдийн хувьд 30-аас дээш, хувь хүний хувьд 7-оос дээш хоногоор тогтоож саналын урилгад тодорхой заана.
  • 39.15.Бага үнийн аргыг хэрэглэх тохиолдолд санал ирүүлэх хугацааг ажлын 5 ба түүнээс дээш өдрөөр тогтооно.